Технологи

Ираны сансрын агентлагийн тэргүүн Мортеза Барари сэтгүүлчдэд зориулан мэдэгдэл хийж, Тегеран ойрын 3 сарын хугацаанд багтааж сансрын уудам руу хиймэл дагуул хөөргөнө гэжээ. Түүний мэдэгдсэнээр Ираны сансрын агентлаг гурван хиймэл дагуул угсарч, нислэгэд бэлэн болгосон байна.  

Мортеза Барари дээрх мэдэгдлийг “Дэлхийн сансрын долоо хоног”-ийн хүрээнд хийжээ. Түүний мэдэгдсэнээр Ираны тал “Парс 1”, “Зафар” болон “Нахид 1” сансрын хиймэл дагуулуудаа угсарч, ойрын 3 сарын хугацаанд дэлхийн тойрог замд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ ажлынхаа хүрээнд олон улсын аэро-сансрын байгууллагатай гэрээ байгуулж, сансрын хиймэл дагуулуудыг хөөргөх тавцан байгуулахаар ажиллаж байгаа юм байна. “Парс 1” хиймэл дагуул нь байршил тогтоогч сансрын зонд юм. Ираны тал эхний ээлжинд “Парс 1” сансрын зондоо дэлхийн тойрог замд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.