Технологи

Вьетнамын нийслэл Ханой хотод “ухаалаг хот” төслийн нээлтийн арга хэмжээ болжээ. Эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа Зүүн Өмнөд Азийн энэ улсад Ханой хотыг орчин үеийн “ухаалаг хот” болгон хөгжүүлэхээр тусгай хөтөлбөр боловсруулж байгаа юм. 

Вьетнамын засгийн газраас дэмжин хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг Японы Sumitomo Corporation болон Вьетнамын үл хөдлөхийн компани хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ төсөлд нийтдээ 4,2 тэрбум доллар төсөвлөөд байгаа юм. Төслийн хүрээнд нийтдээ 272 га талбайд орчин үеийн ухаалаг хот босгож, худалдааны төвүүд, офисын барилгууд, хамгийн орчин үеийн техник технологийн ололт амжилтыг тусгасан барилга байгууламжууд, 5G систем бүхий утасгүй холбоо харилцааны систем зэргийг нэвтрүүлсэн их бүтээн байгуулалт хийх юм. Түүнчлэн ирэх жилээс төсвийн хүрээнд 73 га газарт орчин үеийн орон сууцны хороолол барьж эхлэхээр төлөвлөж байна.