Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ирэх онд хуримаа хийнэ

Үйл явдал

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Керрие Саймондстой 2022 оны 7-р сард хуримаа хийхээр болжээ. Хосууд 2019 онд цар тахал дэгдэхээс өмнө сүй тавьсан бөгөөд цар тахлын улмаас хуримын ёслолоо хойшлуулаад байсан. “Sun” агентлагийн мэдээлж байгаагаар Борис Жонсон ойр дотныхондоо хуримын зараа тарааж эхэлсэн гэнэ.

Борис Жонсоны хувьд энэ нь гурав дахь гэрлэлт юм. Одоогоор хурим хаана болох нь  тодорхойгүй байгаа бөгөөд Италид болж ч магадгүй талаар эх сурвалжид мэдээлжээ. Италид Саймондсын ойрын хамаатнууд байдаг. Нэмэлтээр мэдээлхэд, хосууд 2020 онд хүүтэй болсон бөгөөд энэ нь тэдний дундаас төрсөн анхны хүүхэд юм. Харин Борис Жонсоны тав дахь хүүхэд юм.