Технологи

Хятадын сансрын агентлагийн сар луу хөөргөсөн Чаньэ-4 сансрын зонд ажлаа эхлүүлжээ. Саран дээр газардсанаасаа хойш унтаа байдалтай байсан сансрын зонд ажиллагаанд орж, хөрсний дээж аван, судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлсэн байна. 

Чаньэ-4 сансрын зонд Бээжингийн цагаар лхагва гарагийн өглөөний 5 цаг 11 минутад унтаа байдлаасаа гарч, саран дээр явагч Yutu-2 аппарат мөн ажиллагаанд орсон байна. Хятадын сансрын агентлагийн хөөргөсөн сансрын хоёр аппарат хоёул бүрэн хүчин чадлаараа ажиллах чадвартай байгаа юм. Тиймээс тун удахгүй саран дээрээс авсан хөрсний дээж, бусад материалаа илгээх юм байна. Чаньэ-4 сансрын зонд сарны гадаргуун дээр 290 метр газар туулж, хөрсний дээж авч чадсан байна. Чаньэ-4 сансрын зондыг Хятадын сансрын мэргэжилтнүүд 2018 оны 12-р сарын 8-нд хөөргөж, улмаар сарны өмнөд хэсэгт байрлах Айткен кратерт зөөлөн газардаад байжээ. Улмаар нарны эрчим хүч дутагдалтай байснаас Чаньэ-4 сансрын зонд унтаа байдалд шилжээд байсан юм.