Технологи

Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид Японы нийслэл Токио хотноо хуран цуглаж байна. Энд Токиогийн олон улсын мото шоу буюу авто яармаг үүд хаалгаа нээжээ.

Токиогийн авто яармаг нь олон улсын автомашин үйлдвэрлэгчдийн хувьд шинэ бүтээгдэхүүн, концепт загваруудаа танилцуулах томоохон, нэр хүндтэй талбар байдаг юм. Энэ жилийн арга хэмжээнд Япон болон олон улсын нийтдээ 180 гаруй үйлдвэрлэгчид өөрсдийн хамгийн сүүлийн үеийн автомашины загваруудаа авчирсан байна. Токиогийн авто яармаг нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг юм. Honda энэ жилийн яармагт EV загварын жижиг оврын машинаа танилцуулж байна. Ирэх жил худалдаанд гарах энэ загвар нь хүчирхэг мөртөө авсаархан, их хотын хөдөлгөөнд оролцоход хамгийн тохиромжтой загвар гэж үзэж байна. Nissan өөрөө зогсоолд автоматаар зогсох мэдрэгч бүхий шинэ машинаа танилцуулж байна. Токиогийн авто яармаг ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.