Технологи

ОУСС дээр ажиллаж байгаа Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Лука Пармитано болон Америкийн астронавт Эндрю Морган нар задгай сансарт гарч ажиллажээ. Тэд ОУСС-ын гадна байрлах соронзон альфа-спектрометрын засварын ажлаа үргэлжлүүлж, задгай сансарт 3 дахь удаагаа гарсан байна.

НАСА-гийн мэдээлж байгаагаар астронавтууд Америкийн зүүн эргийн цагаар 6 цаг 31 минутад задгай сансарт гарч, улмаар 6 цагийн туршид ажилласан байна. Лука Пармитано, Эндрю Морган нар энэ хооронд олон улсын станцын хөргүүрийн системийн ажиллагаанаас гарсан блокийг сольж, соронзон альфа-спектрометрыг засварлах ажил гүйцэтгэжээ. Тэдний хийж гүйцэтгэж байгаа ажлыг дуусгахын тулд сансрын нисэгчид дахин 4 удаа задгай сансарт гарч ажиллахаар төлөвлөөд байна.

  • Соронзон альфа-спектрометрыг 2011 оны 5-р сард ОУСС-ын гадна талд байрлуулжээ.

Энэхүү төхөөрөмжийн тусламжтай сансрын эд эс, цахилагааны цэнэгийн хэмжээг тодорхойлох, антиматери, хар материйн эрлийн ажиллагааг явуулдаг байна. Өмнө нь сансрын нисэгчид ийм төрлийн засварын ажлыг задгай сансарт хийж гүйцэтгэж байгаагүй юм. Хэрвээ сансрын нисэгчид спектрометрийг засч янзалж чадвал ирэх 2024 оныг хүртэл энэхүү аппаратаар судалгаа, шинжилгээний ажил явуулах боломжтой байх гэнэ.

ОУСС дээр өнөөдрийн байдлаар Оросын сансрын нисэгч Александр Скворцов, Олег Скрипочка, Америкийн астронавт Эндрю Морган, Кристина Кук, Жессика Меир болон Европын сансрын агентлагийн астронавт Лука Пармитано гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм.