Технологи

Оросын “Росатом” корпораци дэлхийд хамгийн хүчирхэг цөмийн мөс зүсэгч хөлөг онгоцоо танилцуулжээ. “Арктика” нэртэй шинэ үеийн цөмийн мөс зүсэгч хөлөг онгоцыг уснаа тавьж, анхны туршилтын гарааг нь эхлүүлсэн байна. 

Туршилтын аялалын үеэр мэргэжилтнүүд “Арктика” хөлөг онгоцны үзүүлэлт, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, найдвартай байдал, системийн үйл ажиллагааг шалгах юм. “Арктика” цөмийн мөс зүсэгч хөлөг онгоцыг Оросын “Росатом” корпорацийн захиалгаар Петербург дахь Балтийн хөлөг онгоцны үйлдвэрт бүтээж угсарсан байна. Дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдох шинэ хөлөг онгоцыг 2020 онд бүрэн ашиглалтанд өгч, далайд гарахад бэлэн болох юм. Үүний өмнө “Арктика” хөлөг Фины буланд 4 хоногийн туршид далайн туршилтын аялал хийх юм.