Технологи

Тесла компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Илон Маск Хятадын Шанхай хот дахь салбар үйлдвэртээ бүтээсэн анхны автомашинаа хүлээн авчээ. Шанхай дахь үйлдвэрт Model 3 загварын эхний 15 машиныг үйлдвэрийн шат дамжлагаас гарган, захиалагчиддаа хүлээлгэн өгсөн банйа. 

Хятад дахь Tesla компанид үйлдвэрлэсэн эхний 15 машиныг үйлдвэрийн ажилтнуудад өгчээ. Эдгээр машинуудыг маш богино хугацаанд үйлдвэрлэж, Америкаас гадна үйлдвэрлэсэн эхний машинууд эзэддээ очсон байна. Шанхай хотын үйлдвэрт бүтээсэн анхны Tesla машиныг 2020 оны эхэнд үйлдвэрээс гаргахаар төлөвлөж байсныхаа дагуу эхний машинуудаа угсарч дууссан байна. Нийтдээ Шанхай дахь үйлдвэрт долоо хоногт мянган машин үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай юм байна. Tesla энэ оны сүүлч гэхэд одоогийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.