Технологи

Америкийн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Тесла  компани гадаад улс оронд байгуулсан анхны үйлдвэрээ Хятадын Шанхай хотноо байгуулсан. Тэгвэл Теслагийн Шанхайн үйлдвэрт угсарсан эхний Моdel Y загварын автомашинууд үйлдвэрээс гарч, хэрэглэгчиддээ очжээ. 

Шанхай хотод Тесла компанийн Моdel Y загварын эхний ээлжийн машинуудыг эздэд нь хүлээлгэн өгөх ёслол болжээ. Шанхай хот дахь Тесла компанийн үйлдвэр одоогоос яг жилийн өмнө нээлтээ хийж байсан бол ойн дээрээ ийнхүү анхны автомашинуудаа үйлдвэрийн шат дамжлагаас гарган, хэрэглэгч захиалагчиддаа түлхүүрийг нь гардуулан өгч байгаа юм. Тесла өөрийн гадаад улс орон дахь анхны салбараа Шанхай хотын зүүн өмнөд хэсгийн Линган дүүрэгт байгуулжээ. Энд үйлдвэрлэсэн Моdel Y загвар нь зах зээлд 444 мянган юань буюу ойролцоогоор 63 мянган долларын үнэтэй гарч байгаа юм.