Технологи

Украины иргэн Илья Кичук болон түүний эхнэр Дарья нар байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн зохион бүтээх олон улсын эко-уралдаанд оролцож, цаасаар шүдний сойз бүтээх санаагаараа оролцжээ. Тэгвэл тэдний энэ санал дэмжигдэж, Германд зохиогдсон уралдаанд шалгаран, байгаль орчинд ээлжтэй старт-апаар нэрлэгдсэн байна. 

Илья Кичук, Дарья нарын санаа уралдааныг зохион байгуулагчдаас өндөр үнэлгээ авч, тэд өөрийн шинэ старт-апаа эхлүүлэх хөрөнгө оруулалт аваад зогсолгүй мөн Нью Йорк аялах эрхийн бичгээр шагнуулсан байна. Тэд Нью Йоркод очихдоо өөрсдийн старт-апыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулагч, хамтрагчид хайж, тодорхой хэмжээний үйлчлүүлэгчидтэй ч болж чадсан байна. Тэд юуны түрүүнд эко-бүтээгдэхүүний үйлдвэрлэх технологио боловсруулж, Хятадад техник тоног төхөөрөмжөө захиалж чаджээ. Олон удаа ашиглах боломжтой эко-цаасан шүдний сойзоо үйлдвэрлэн, тус бүрийг нь 1 доллараар зарахаар төлөвлөж байна. Түүнчлэн тэдний эко бүтээгдэхүүн олон улсын шүд, амны хөндийн эрүүл ахуйн байгууллагаас дэмжлэг авч чаджээ.