Оросын “Союз” хөлөг холбоо харилцааны хиймэл дагуул хөөргөлөө

Технологи-360

Оросын Байконур дахь сансрын нислэгийн төвөөс холбоо харилцааны зориулалт бүхий OneWebсансрын хиймэл дагуулуудыг амжилттай хөөргөлөө.

Хиймэл дагуулуудыг Оросын Союз пуужин зөөгч хөлгийн тусламжтай дэлхийн тойрог замд гаргажээ. 

Байконур сансрын нислэгийн төвөөс хөөрсөн Союз хөлгөөр 36 хиймэл дагуул хөөргөсөн байна. Оросын сансрын нислэгийн төвөөс анх удаа нэг дор олон тооны сансрын хиймэл дагуул хөөргөсөн юм. Арианспейс компанитай байгуулсан гэрээний дагуу нийтдээ 19 удаагийн нислэгийн захиалга авснаас өнөөдрийн байдлаар 11 нислэгийг нь үйлдээд байна. OneWebхолбоо харилцааны сансрын хиймэл дагуулуудыг Байконур дахь сансрын нислэгийн төвөөс 4 удаа хөөргөж, Восточный төвөөс 6 удаагийн нислэг үйлдсэн бол Францын Куру дахь сансрын төвөөс нэг удаагийн нислэг үйлджээ.

Ирэх 2022 онд Байконур дахь сансрын нислэгийн төвөөс 6 удаагийн нислэг хийхээр төлөвлөж байна. OneWeb сансрын хиймэл дагуулуудыг дэлхийн өнцөг булан бүрт өндөр хурдны интернэтийн сүлжээ байгуулж, холбоо харилцааны үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах юм.