Технологи

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй технологийн “Apple” компани шинэ төрлийн “iPhone SE” утсыг танилцуулжээ. Энэ утасны дэлгэц нь 2016 онд гарсан iPhone 7-той ойролцоо буюу 4.7 инч хэмжээний дэлгэцтэй.

Доторх үзүүлэлтийн хувьд iPhone 11 болон iPhone 11 Pro ухаалаг утаснуудад ашигладаг A13 Bionic процессортой, ар талдаа 12 мегапикселийн урд талдаа 7 мегапикселийн тус тус камертай, 4K бичлэг хийх чадалтай, батерей нь iPhone 8 загвараас илүү удаан цэнэгээ барих давуу талтай юм байна. Мөн урд хэсэгтээ өмнөх загваруудтай төстэй хурууны хээ мэдрэх товчтой. Үнийн хувьд 64 GB багтаамжтай загвар нь 399$ ам.доллараар, 128 GB багтаамжтай загвар нь 449$ ам.доллараар, 256 GB багтаамжтай загвар нь 549$ ам.доллараар тус тус худалдаанд гарахаар болжээ.