Технологи

Сингапур Улсаас цар тахлын нөхцөл байдлыг хяналттай байхад зориулан роботон нохой бүтээсэн байна. Роботон нохой нь жинхэнэ нохойтой адил дөрвөн хөлтэй, парк цэцэрлэгт хүрээлэнд байрлуулан ажиллуулахаар бүтээгджээ. 

Роботон нохойг Америкийн “Бостон Динамик” компани бүтээж Сингапурын Бишан-Ан Мо Киогийн цэцэрлэгт хүрээлэнгийн зургаан километр газарт эргүүл хийхээр зохицуулжээ. Ажлын цаг буюу иргэд хамгийн их зорчих боломжтой цагуудаар роботыг байрлуулах юм байна. Эрх баригчдын мэдээлснээр роботон нохой ойр орчмын иргэдэд хоорондоо зайтай байх анхааруулга өгөх хоолойн бичлэг явуулдаг. Энэ робот нь камераар хэдэн иргэн байгааг хянах боломжтой ч иргэдийн хувийн мэдээллийг хадгалахгүй гэдгийг онцолжээ. Энэхүү туршилтын журмаар байрлуулсан роботын үр дүн сайн байвал цаашдаа ахин үйлдвэрлэнэ гэж Сингапурын үндэсний паркийн албаныхан мэдэгдсэн байна.