Технологи

Новосибирск дахь Оросын шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Цитологи ба генетикийн хүрээлэнд эрдэмтэд коронавирусний вакцины туршилтад зориулж хиймэл хулгана үржүүлж эхэлжээ.

Энэхүү хулганы биед бага зэрэг хүний ген нэмж вирусийн халдвар биед нь суулган туршилтуудаа явуулах юм байна. Гэхдээ энэ технологи нь шинээр туршигдаж байгаа ажил биш гэдгийг тус байгууллагаас онцолжээ. Ажлыг хариуцсан эрдэмтэд 50 жилийн өмнө ч энэ төрлийн туршилт хийж байсан юм байна. Хулгануудын Эхний багц ирэх сард бэлэн болохоор төлөвлөгдөж байна.