ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.11.15/ Наран ургах, шингэх 07:58-17:16

Зурхай

2022.11.15, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 22. НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.15, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07.58-17.16

Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.