Технологи

Apple компани шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа. Дэлхийн техник технологийн хамгийн нэр хүнд өндөртэй Америкийн “Apple” компанийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Эн жилийн хувьд шинэ утас танилцуулаагүйг зарим хүмүүс гайхаж байна. Гэхдээ Apple watch буюу ухаалаг цагандаа ихээхэн өөрчлөлт оруулж, шинэ хувилбар танилцуулжээ. 

Арга хэмжээг цахим хэлбэрээр Калифорни муж улсын Купертино хот дахь “Apple Park” кампусаас дамжууллаа. Танилцуулах арга хэмжээ АНУ-ын Баруун эргийн цагаар 10:00 цагт эхэлсэн. “Apple” компани уламжлал ёсоор жилд хоёр удаа ийм танилцуулга хийдэг. Хамгийн орчин үеийн, дэвшилтэт бүтээгдэхүүнээ намар буюу 9-р сард олон нийтэд танилцуулдаг. Энэ удаагийн үйл ажиллагаагаар нийтэд ихээхэн хүлээлт үүсгээд байсан 5G системтэй iPhone12 утсыг танилцуулаагүй байна. Гэхдээ Apple watch iPad-ны сүүлийн үеийн загваруудыг танилцууллаа.

Шинэ apple watch буюу 6-р үеийн ухаалаг цаг нь шинээр гар угаах техник болон дасгал хийх үйлчилгээг нэмж, хүчил төрөгчийн хэмжээг заадаг болсон байна. Хэрэглэгчийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг цагны доод гадаргуу дээрх LED гэрэл болон гэрэл мэдрэгчийг ашиглан мэдээлнэ.  Үүнээс гадна хэвийн үеийнхээс өөр болсон тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэл өгнө. Гэхдээ энэ эь эрүүл мэндийн байгууллагаар баталгаажиж байх ёстой гэдгийг анхаарууллаа.

Ирэх Баасан гарагаас эхлэн худалдаанд 399-499 долларын үнэтэй зарагдаж эхлэх нь ээ. Өөр нэг төрлийн цаг гаргасан нь SE маркийн ухаалаг цагийг танилцууллаа. Энэ нь өмнөх цагнууд дээр байдаг үйлдлүүдийг илүү хурдан гүйцэтгэх давуу талтай, сэлэлтэд зориулсан усны хамгаалалттай. 3-р үеийн цагнаас хоёр дахин хурдан. Үнийн хувьд илүү хямд буюу 199 доллараар борлуулагдана.  Түүнчлэн шинэ төрлийн iPad 8 нь урьд өмнө байгаагүй хамгийн хурдан, цэнэглэлт хэрэглээнд хамгийн эвтэйхэн сайжирсан хувилбар болж байгааг онцолжээ. Хэдийгээр цар тахал эдийн засагт хямрал үүсгэж байгаа ч Apple компанийн бүтээгдэхүүнүүдийн борлуулалт тогтвортой нэмэгдэж, хувьцааны үнэ болон зах зээлийн үнэлгээ тогтмол өссөөр байна. Тодруулбал, наймдугаар сарын 19-нд тус компанийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.доллар давжээ.