Технологи

Хүүхэд залуусын тоглох дуртай Playstation-ийн хамгийн сүүлийн үеийн загвар буюу  Playstation 5-ийн үнэ $499 ам.доллар байхыг үйлдвэрлэгч “Sony” компаниас мэдээлжээ.

Шинэ төрлийн  Playstation 5 нь ирэх 11-р сарын 12-ноос Америк, Япон, Канад, Мексик, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос улсад албан ёсоор борлуулагдана.  Харин Хятадаас бусад орнуудад 11-р сарын 19-нөөс зарагдаж эхлэх юм. Хятад улсад борлуулалт хийх хугацааг судлаж байгаа тухай албаныхан мэдээлсэн байна.