Технологи

Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг хоёр платформыг хариуцан ажиллаж, инстаграмыг фейсбүүкийн нэг хэсэг болгоод нэг жил зургаан сарын хугацаа өнгөрч байна. Гэхдээ хоёр платформ тусдаа аппликейшин дээр хэрэглэгддэг хэвээрээ байгаа юм. Харин саяхан Марк Зуркербэрг хоёр платформын хооронд зурвас, файл явуулах боломжтой болж байгааг мэдэгдлээ.

Ингэхдээ Instagram-ийн хуучин шууд мессежийн үйлчилгээ болох Instagram Direct-ийг Мессенжерээр сольж, хэрэглэгчдэд хоёр платформын хооронд анх удаа чат, зураг, видео бичлэг илгээх боломжийг олгож байна. Зөвхөн энэ хоёр платформыг нэгтгэхээс гадна WhatsApp програмыг нэгтгэх, гурван програмын хооронд илгээсэн бүх мессежүүдийн төгсгөл хүртэл шифрлэхтийг идэвхжүүлэх 2019 оны 3-р сард зарласан зорилтын эхний алхам нь энэ юм.

"Бид Messenger-ийн хамгийн сайн шинж чанаруудыг Instagram-д оруулахын тулд фейсбүүк Messenger болон Instagram-ийг холбож байна"

гэж Facebook-ийн төлөөлөгч Adam Mosseri, Instagram-ийн захирал Стэн Чудновский нар тус тус мэдэгджээ.

"Инстаграм хэрэглэгчид энэ шинэ системийг шинэчлэл хийн ашиглаж болно”

гэж мэдээлсэн байна. Үүнээс гадна АНУ-ын хэрэглэгчдийн дунд хйисэн судлагаагаар энэ шинэчлэлийг хийсэн байна. Фейсбүүкийн зүгээс хэд хэдэн орнуудад систем удахгүй шинэчлэгдэн хэрэглэхэд бэлэн болно гэснээс гадна тун удахгүй дэлхийн хэмжээнд хэрэглэх боломжтой гэжээ.