ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.06.07/ Наран ургах, шингэх 04:54-20:49

Зурхай

2023.06.07 | ЛХАГВА ГАРАГ | ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2023.06.07, Лхагва гараг

Наран ургах шингэх: 04.54-20.49

Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Билгийн өдөр, гараг

Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.

Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.