Монголын тухай дэлхий дахинаа

Хятадын Юньнань мужид болж байгаа олон улсын дугуйн спортын Granfondo уралдааны 3 дахь удаагийн гараанд Монголын тамирчин Эрдэнэбатын Билгүүнжаргал, Нидерландын Аннемиек Стегехуис нар тэргүүлжээ. Тэд эрэгтэй, эмэгтэй гараанд тус тус тэргүүлсэн байна.

Юньнань мужийн Иньцзянд болсон олон улсын дугуйн тэмцээний 3 дахь гарааны үеэр тамирчид уул гүвээтэй, бартаатай замаар 118 км зам туулах ёстой байжээ. Монголын дугуйчин энэ замыг 3 цаг 7 мин 41 секундэд туулж, гараандаа тэргүүлсэн байна. Тэгвэл Билгүүнжаргалын багийн хамтрагч нь болох Баасанхүү энэ гараанд мөн л амжилттай оролцож, барианд 2-рт орж ирж, шар майкны эзэн болж чадсан байна.  

Эмэгтэйчүүдийн гараанд Нидерландын Аннемиек Стегехуис 3 цаг 18 мин 15 секундын амжилтаар тэргүүлжээ.

Юньнаний Granfondo дугуйн тэмцээн 2014 оноос хойш жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын тэмцээн юм.