Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс болон ОХУ-ууд дипломат харилцаа холбоо тогтоосны 98 жилийн ойгоо тэмдэглэж байна. 1921 оны 11-р сарын 5-нд Москва хотноо Орос, Монголын хоорондын найрамдалт харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэхүү түүхэн баримт хоёр улсын хоорондын найрсаг дотно харилцааны эх үндэс болж байсан юм.

Орос, Монгол хоёр улс эртний түүхэн, найрамдалт харилцаатай улс орнууд юм. Энэхүү харилцаан дээрээ тулгуурлан цаашид ч хоёр улсын стратегийн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхээр тэмүүлж байна.  

1993 онд хоёр улсын хооронд Найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулан, улс төрийн цоо шинэ харилцааг мөрдөх болжээ. Түүнчлэн хоёр улсын харилцаа 2000 онд байгуулсан Улаанбаатарын тунхаг, 2006 онд байгуулсан Москвагийн тунхаг, 2009 оны ОХУ болон Монгол улсын хоорондын стратегийн түншлэлийн гэрээгээр илүүтэй бэхэжсэн байна. Өнөөдрийг хүртэл хоёр улсын хоорондын, засгийн газар хоорондын түвшинд 150 гаруй гэрээ хэлцэл байгуулан гарын үсэг зурсан байдаг юм.