Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс дахь Беларусийн элчин сайд Станислав Чепурной Монгол улсын засгийн газрын шадар сайд Өлзийсайхны Энхтүвшинтэй уулзжээ.

Беларусийн гадаад хэргийн яамнаас мэдээлснээр талууд уулзалтын үеэр хоёр улсын хооронд дээд түвшний айлчлалууд зохион байгуулж, Минск дахь Монголын дипломат албаны үйл ажиллагааг тэлэх асуудлаар хэлэлцжээ. Түүнчлэн талууд Монгол-Беларусийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.