Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод “Монгол-Орос. Хамтын ажиллагаа-2019” чуулган амжилттай боллоо. Чуулганы хүрээнд Монгол болон Тува улсын хооронд “Красноярск-Абакан-Кызыл-Хандгайт-Улаангом-Ховд-Урумчи” чиглэлд хилийн транзит авто замын коридор байгуулах асуудлаар хэлэлцсэн байна.

“Монгол-Орос. Хамтын ажиллагаа-2019” чуулган Улаанбаатар хотноо энэ сарын 8-11-ний хооронд болж, чуулганы хүрээнд Тува улсын Енисейн Сибирийн Хөгжлийн корпорацийн тэргүүн Евгений Хертек, ОХУ-аас Монгол улсад суугаа худалдааны төлөөлөгч Максим Васильев болон Монголын талын албаны хүмүүс хамтарсан яриа хэлэлцээ хийсэн байна.

Чуулганы үеэр Монгол улс болон ОХУ-ын Тува улсын хамтын ажиллагааны асуудлууд, мөн хамтарсан авто замын транзит төслийн талаар хэлэлцжээ. Энэ дагуу талууд төслийг хамтарч хэрэгжүүлэх асуудлаар тохиролцон, хоёр улсын хооронд бизнес эдийн засгийн харилцааг тэлэхээр тогтжээ.

Чуулганы хүрээнд Улаанбаатар хотноо Тува улсын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүний үзэсгэлэн яармаг болжээ.

Эх сурвалж: asiarussia.ru