Монголын тухай дэлхий дахинаа

Оросын Саха-Якутын БНУ-д Монгол зураачдын “Миний Монгол” нэртэй үзэсгэлэн “Өргөл” нэртэй арт-галерейд нээгджээ.

Якутск хотноо Монгол-Сахагийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн Амаржаргал тэргүүтэй зочид төлөөлөгчид иржээ. Монголын багт түүнчлэн нэртэй тогооч Эрдэнээгийн Сумьядорж ирж, “Улс үндэсний гал тогоо” нэртэй олон улсын хоолны фестивальд оролцох юм.

Түүнчлэн “Өргөл” арт-галерейд Монголын 3 зураачийн уран бүтээлийн үзэсгэлэн нээгдэж байна. Үзэсгэлэнд зураач Болормаа, Гарамханд, Оюунбаяр нарын бүтээлүүд тавигдах юм. Үзэсгэлэн энэ сарын 28-наас 12-р сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: https://sakhalife.ru