Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улс 11-р сарын 27-ны өдөр Үндэсний Бахархалын өдөр буюу эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэлээ.

Монгол улсын ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд Хүрэлсүх, УИХ-ын дарга Занданшатар болон засгийн газрын гишүүд Улаанбаатар хотын төв талбайд байрлах Чингих хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.

Түүнчлэн Монгол Бахархалын өдрөөр үндэсний бөх, нэгдсэн хүндэтгэлийн гала тоглолт, мөн Монгол улсын уламжлалт түүх соёлыг харуулсан олон арга хэмжээ зохион байгуулагджээ.

Энэ өдөр Монгол улсын ерөнхийлөгч Баттулга дэлхийн улс орнуудад хүннү рокийг сурталчлан дэлгэрүүлж байгаа The Hu хамтлагт Монгол төрийн дээд шагнал болох Чингис хааны одон гардуулжээ. 2016 онд байгуулагдсан The Hu хамтлаг “Чонон сүлд”, “Юу вэ, юу вэ” зэрэг уран бүтээлээрээ дэлхийн хөгжмийн чартуудад тэргүүлэн, зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд тус хамтлагийн уран бүтээл Youtube олон нийтийн цахим хуудсан дээр 45 сая хандалт авчээ.

Төв Азийн цээжнээ байрлах Монгол улс 2012 оноос эхлэн их эзэн Чингис хааныхаа мэндэлсэн өдрийг Монгол Бахархалын өдөр болгон тэмдэглэх болжээ. 13-р зууны үед Их Монголын эзэнт гүрэн байгуулж, дэлхийн талыг эзэлж явсан их эзэн хаан Чингисийн мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын эхний өдөр тэмдэглэдэг байна.

Эх сурвалж: http://www.xinhuanet.com