Монголын тухай дэлхий дахинаа

Оросын Эрмитажийн музей Монгол улсад 13-р зууны үеийн эртний чулуун дээрх бичээсийг бэлэглэжээ. Энэхүү түүхэн ховор нандин олдворыг Улаанбаатар хот дахь Чингис хааны шинэ музейд байршуулах юм.

Монголын түүх соёлтой холбоотой бичээсэн дээр “Эзэн Чингис хаан Сартуул аймгийг эзэлсний дараагаар ноёд түшмэдээ Бух-Сужихайд цуглуулан Есүхэй баатар 335 сум тавьж, газар нутгаа дархаллаа...” гэж бичсэн байна.

13-р зууны үеийн эртний чулуун бичээсийг Өмнөд Сибирийн Хирхир гэх газраас 19-р зууны үед олж, 1936 онд Эрмитажийн музейд шилжүүлж байжээ.

Тэгвэл Оросын тал Монгол улсын үүх түүхтэй холбоотой энэхүү ховор нандин олдворыг 2017 онд үнэт чулуу боловсруулах лабораторид дууриалган хийлгүүлж, Монголын талд үнэт олдворыг шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: https://vesti.uz