Монголын тухай дэлхий дахинаа

АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Дональд Трамп Жуниор өнгөрсөн зун Монгол улсад аялах үеэрээ Улаан номонд орсон дэлхийд ховордсон аргаль угалз агнажээ.

ProPublica –гийн мэдээлж байгаагаар Улаан номонд орсон ховордсон амьтан агнах зөвшөөрлийг Жуниор Трампын эцэг Дональд Трамп Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ авч өгсөн гэнэ.

Жуниор Трамп өнгөрсөн зун Монгол улсад аялал жуулчлалаар ирж, Алтай Таван Богд, Монголын Баруун хязгаараар аялсан юм. Энэ бүс нутагт аргаль угалз, янгир ямаа ихтэй ч энэ амьтан Улаан номонд орсон байдаг.

Трампын хүү өнгөрсөн 8-р сард Монгол улсад ирж, Монголын өргөн уудам нутгаар хувийн журмаар аялсан юм. Тэрээр Алтай Таван Богд уул, Хүйтний оргилд авиралт хийсэн байна.

Тухайн үед Монгол улс дахь АНУ-ын ЭСЯ-наас ерөнхийлөгчийн хүүгийн аяллын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, учир нь Жон Трамп хувийн журмаар аялж яваа гэж байжээ.

Энэхүү аяллынхаа үеэр Жон Трамп ан ав хийж, лазер хараатай винтов буугаар аргал агнасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэдийнээс ан авд хорхойтой Трампын хүү өөрийн агнасан аргаль угалзаа арьс үсийг нь гэмтээлгүйгээр авч явсан гэнэ. Түүнчлэн Монгол орноор аялах үеэрээ бага Трамп буга намнасан байна.

Трамп Жуниор буюу Жон Трамп нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний анхны эхнэр Ивана Трамп нарын дундаас төрсөн Цагаан ордны тэргүүний ууган хүү нь юм. Америкийн бизнесмен тэрээр өөрийн эгч дүүс болох Иванка болон Эрик Трамп нартай хамт эцгийнхээ компанид ажилладаг байна.  

Эх сурвалж: https://www.theguardian.com

https://www.washingtonpost.com

https://www.nydailynews.com