Монголын тухай дэлхий дахинаа

Монгол болон Вьетнам улсууд ойрын жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам. долларт хүргэх зорилт тавьжээ. Энэ талаар Монгол улсын Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн байна.

Монгол-Вьетнамын талууд энэ талаар Ханой хотноо энэ сарын 3-6-ны хооронд болсон хоёр улсын засгийн газар хоорондын комиссын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдааны үеэр хэлэлцэн тохиролцжээ.

Талууд Монгол улсаас Вьетнамд нийлүүлж байгаа ХАА-н бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын харилцааг тэлэх, мөн залуучуудад хандсан оюутан солилцооны хөтөлбөрийг идэвхжүүлэхээр тогтсон байна.

2018 онд Монгол, Вьетнам улсын худалдааны эргэлт 60 сая ам. доллар байжээ.

Эх сурвалж: http://russian.china.org.cn