Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын эртний нийслэл хот болох Хархорин хот байгуулагдсаны 800 жилийн ой ирэх жил тохионо. Тэгвэл энэхүү тэмдэглэлт ойг Монгол улс ЮНЕСКО-той хамтран тэмдэглэхээр болжээ.

Монгол улсын Засгийн газар Чингис хааны үед үндэслэж, Хубилай хааны үед баригдсан эртний нийслэл хотын түүхт ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Монгол улсын эртний нийслэл хотыг 1220 онд Чингис хаан үндэслэн байгуулж байжээ.

Монголын эзэнт гүрний эртний нийслэл хотын ойг тэмдэглэн өнгөрүүлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ.

Хархорин хотын түүхэн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монгол улсаас ЮНЕСКО-д албан ёсны захидал, урилга хүргүүлж, хүн төрөлхтөний түүхэн өв соёлын хэсэг болсон эртний хотын ойг хамтран тэмдэглэх санал хүргүүлжээ. Энэ тухай санаачлагыг ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 206 дахь удаагийн чуулган, мөн 40 дэх удаагийн Ерөнхий бага хурлаар хэлэлцсэн байна.

Мөн түүнчлэн Монгол улсын Боловсролын сайд Баатарбилэг ЮНЕСКО-гийн орлогч Син Цюентэй уулзах үеэрээ түүхэн хотын ойг зохион байгуулах ажилд хамтарч ажиллах албан ёсны урилга өгчээ.

Эх сурвалж: http://asiais.ru