Монголын тухай дэлхий дахинаа

ОУВС-аас гаргасан тайланд Монгол улсын эдийн засгийн гол хөшүүрэг болох мал аж ахуйн салбар байгаль цаг уурын өөрчлөлтөд өртөн, сөрөг үр дагавартай тулж байна. Түүнчлэн Монгол улс энэ талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол улсынх нь эдийн засгийн өсөлт болон бусад дагалдах хүчин зүйлд сөргөөр нөлөөлж, бодит бус зардлын хэмжээ нэмэгдэж болзошгүй гэж үзэж байна.

Монгол улсын нийт ХАА-н гаралтай бараа бүтээгдэхүүний 90%-ийг мал аж ахуйн салбараас хангаж, Монголчуудын нийт хүн амын 25%-нь МАА эрхэлж байгаа юм. Гэвч сүүлийн жилүүдэд зундаа хуурай халуун цаг агаартай байгаа нь МАА-н салбарт хүндрэл бэрхшээл авчирч байна. Түүнчлэн байгаль, цаг уурын дээрх нөхцлөөс гадна бэлчээрийн газар талхлагдаж, хүрэлцээгүй болж байгаагаас, мөн өвлийн улиралд хэт хүйтэрч зуд нүүрлэж байгаагаас МАА-н салбарт ихээхэн хохирол учирч байгаа юм.

 Дээр нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цөлжилт идэвхтэй явагдаж байгаагаас Монголын нутгаас Хятад, Япон, Өмнөд Солонгос руу “шар элсний нүүдэл” идэвхжиж, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, амьсгалын замын өвчин гаарах шалтгаан болж байна.

Эх сурвалж: https://www.intellinews.com