Монголын тухай дэлхий дахинаа

Азийн Хөгжлийн банк болон Хас банк хамтран жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдийг, тэр дундээ эмэгтэйчүүд болоод хөдөө орон нутагт бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн 30 сая ам. долларын зээлийн хэлэлцээрт нэгдэн гарын үсэг зуржээ. Энэхүү зээл нь АХБ-аас ХАС банкны авч байгаа хоёр дахь хувийн хэвшлийн зээл болж байна.

Монгол Улсын нийт ажлын байрны тэн хагасыг бий болгож, нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 90 хувийг бүрдүүлдэг БЖДҮ эрхлэгчдийн хувьд арилжааны зээл авах боломж туйлын хомс байдаг юм. Тэр дундаа арилжааны банкнаас тавих шаардлагыг хангах барьцаа хөрөнгө хомс эмэгтэй бизнес эрхлэгчид бүр ч их хүндрэлтэй тулгардаг.

АХБ-наас олгох зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг ХасБанк эмэгтэй эзэнтэй БЖДҮ эрхлэгчдэд олгох бол эдийн засгийн хөгжил харьцангуй хоцрогдмол бөгөөд ядуурлын түвшин нийслэлээс 7 орчим хувиар өндөр байдаг хөдөө орон нутгийн БЖДҮ-д санхүүжилтийн тодорхой хэсгийг мөн зориулах юм.

Эх сурвалж: https://akipress.com