Монголын тухай дэлхий дахинаа

Францын нийслэл Парис хотын уламжлалт зул сар, шинэ жилийн баярын яармагт энэ жил анх удаа Монгол гэр аваачин барьжээ.

Парис хотын Ля Дефанс төвд зохион байгуулж байгаа зул сарын яармагт “Үүрдийн Монгол” байгууллагын тэргүүн Эрдэнэхуягийн Баярсайхан Монгол гэр аваачин барьжээ. Франц улс дахь Монголчуудын холбооны тэргүүний ярьснаар тэдэнд Ля Дефанс төвийн гадна Монгол гэр барих зөвшөөрөл авах хүндрэлтэй байсан ч тэд зорьсондоо хүрч чадсандаа баяртай байгаа гэнэ.

Парисын зул сарын баярын өмнө тэнгэр баганадсан барилга дунд Монгол гэрээ барьж, улс орныхоо түүх соёл, зан заншлыг танилцуулах боломж олсонд Баярсайхан ихэд баяртай байгаагаа сэтгүүлчидтэй хуваалцжээ.

Монгол гэрт монгол ахуйг тусгасан эд хэрэглэл тавьж, бүрэн тохижуулснаас гадна бэлэг дурсгалын зүйлс, монгол ноос ноолууран бүтээгдэхүүн зэргийг тавьж ирсэн зочдод улс орныхоо түүх, соёлын талаар ярьж өгч танилцуулж байгаа юм.

Түүнчлэн Монгол гэрт зочлон ирсэн хүмүүсийг морин хуур тоглож, дуу хууртай угтан авч байна.

Эх сурвалж: https://24.kz/ru