Монголын тухай дэлхий дахинаа

2019 онд Монгол улс Хятад руу “Гашуун Сухайт-Ганцмодны боомтоор 20,6 сая тонн нүүрс экспортолжээ. Ингэснээр өмнөх жилийн үзүүлэлтээс нүүрсний экспорт 13%-иар нэмэгдсэн байна.

Монгол улсаас Хятад руу экспортолсон түүхий нүүрсний дийлэнх хэсгийг Таван Толгойн чулуун нүүрсний орд газраас олборложээ. Таван Толгой нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний орд юм. Энэ ордын нүүрсний нөөцийг 6,5 тэрбум тонн гэж тооцдог байна. Ингэхдээ нийт нөөцийнх нь 40% нь өндөр чанартай коксжих нүүрс байдаг юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрвээ “Гашуунсухайт-Ганцмодны” боомтыг олон улсын статустай болговол Монголоос Хятад руу гаргах нүүрсний экспортын хэмжээг жилийн 30 сая тонн болгон нэмэгдүүлэх боломжтой юм.

Эх сурвалж: http://russian.china.org.cn