Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга улс орондоо болох парламентын сонгуулиас өмнө улсынхаа ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргажээ.

Тэрээр шинэ оны өмнө ард түмэндээ хандан хийсэн мэндчилгээнийхээ үеэр ахмад, өндөр настай иргэдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх амлалт өгсөн байна. Ингэснээр Монгол улсын нийтдээ 200 мянган ахмад настны тэтгэврийн мөнгөө барьцаалан авсан зээлийг нэг удаад тэглэх юм байна. 

Монгол улсын ерөнхийлөгч энэ талаарх үүрэг даалгаврыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өгч, тэтгэврийн зээлтэй ахмадуудын өр зээлийг тэглэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхийг даалгажээ.

Эх сурвалж: https://www.infpol.ru