Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсад ирэх 3-р сарын 6-8-ны хооронд уламжлалт тэмээний баяр болно. Тэмээний баярыг Өмнөговь аймагт явуулах талаар орон нутгийн эрх баригчид нь мэдээлж байна.

Тэмээний баярын үеэр тэмээний ноос ноолуур, сүү цагаан идээгээр хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Монгол улсын статистикийн ерөнхий газрын мэдээлж байгаагаар 2019 онд нийтдээ 472,4 толгой тэмээ тоологджээ. Тэмээний тоо толгойгоороо Өмнөговь аймаг улсдаа тэргүүлж байна.

2020 онд Монгол улс аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, гаднаас сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм. 2019 оны эхний 11 сарын байдлаар Монгол улс гадны 549,7 мянган жуулчин хүлээн авсан нь өмнөх оны үеэс 10%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.