Монголын тухай дэлхий дахинаа

Энэтхэг улс Монгол улстай коксжих нүүрс худалдан авах талаар яриа хэлэлцээр явуулж байна. Энэтхэгийн нефть, байгалийн хийн сайд Дхармендра Прадхан хүнд аж үйлдвэрлэлийн салбар, төмөрлөгийн салбарт коксжих нүүрс түлш болгон ашиглах хүсэлтэй байгаа юм.

Тэрээр Калькутта дахь байгалийн хий дамжуулах төслийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, улсынхаа засгийн газарт хандан төслийг дэмжихэд уриалж байна. Түүнчлэн аж үйлдвэрлэлийн салбарт Энэтхэг улс өндөр чанартай коксжих нүүрс импортлох хүсэлтэй байгаа юм.

Энэтхэг улс өнөөдөр Австралиас нүүрс импортолдог ч цаашдаа Монгол улсаас коксжих нүүрс импортлох хүсэлтэй байгаа юм. Энэ зорилгоор Энэтхэгийн тал Монгол улсын засгийн газартай яриа хэлэлцээр явуулж эхлээд байгаа талаар Калькутта хотноо Прадхан мэдэгдсэн байна.

Түүнчлэн Энэтхэгийн тал зөвхөн Монгол улс төдийгүй ОХУ-тай ч мөн коксжих нүүрс олборлох хамтарсан санамж бичиг байгуулан гарын үсэг зуржээ. Энэ дагуух яриа хэлэлцээрийг Энэтхэгийн Coal India төрийн мэдлийн компани явуулж байгаа гэнэ.

Эх сурвалж: https://www.khabarindia.in