Монголын тухай дэлхий дахинаа

Дэлхийн католик шашны төв Ватикан болон Монгол улсын талууд соёлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа тэлнэ. Энэ хүрээнд Монголын эрдэмтдэд Ватиканы нууц архивт нэвтрэн судалгаа шинжилгээний ажил хийх эрхийг нээх юм.

Ватикан болон Монголын хооронд соёлын салбарт хамтран ажиллах гэрээнд НҮБ дахь Соёлын харилцаа, Ватиканы хэргийг хамаарагч Л. Пүрэвсүрэн болон Ватиканы олон улсын харилцааны сайд Пол Ричард Галлахер нар гарын үсэг зуржээ.

Ватиканы хамба лам Галлахерын хэлснээр Ватикна Монголын эрдэмтдэд нууц архивын материалд нэвтрэн, судалгаа шинжилгээний ажил явуулахад нь туслах зорилгоор латынь хэл заах болно гэжээ. Түүнчлэн ирэх 5-р сарын 6-8-ны өдрүүдэд Ватикан болон Монгол улсын хоорондын соёлын харилцааг тэлэх, хөгжүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурал, фото үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: http://www.asianews.it