Италийн Сицили арал дээр Sea Eye хөлөг дээрээс 850 дүрвэгч цагаач буужээ

Үйл явдал

Италийн Сицили арал дээр Sea Eye хөлөг дээрээс 850 дүрвэгч цагаач буужээ. Сицилийн Трапани дахь боомтод буусан гадны дүрвэгсдийн дунд насанд хүрээгүй 170 гаруй хүүхэд, 53 эмэгтэй, мөн хоёр жирэмсэн эх байгаа юм. 

Олон улсын хүмүүнлэгийн Sea Eye хөлөг Сицили арал дээр дүрвэгсдийг буулгах зөвшөөрөл хүсэн хэдэн хоногийн туршид Газрын Дундад тэнгисийн уснаа хөвжээ. Sea Eye хөлгийг эзэмшигч Германы хүмүүнлэгийн байгууллага далайд осолдсон дүрвэгсдийг янз бүрийн аврах ажиллагаа явуулан аварч хөлөг дээрээ гаргажээ. Sea Eye хөлөг хэд хоногийн өмнө Мальтийн уснаа живж байсан модон завин дээрээс 400-аад дүрвэгчийг аварсан юм. Ингэхдээ Мальтийн эргийн хамгаалалтынхан ослын дуудлагыг үл тоомсорлож, дүрвэгсдийг хувь заяаны эрхэнд хаясан талаар мэдээлжээ.