Европын орнуудад вакцинд хамрагдаагүй иргэдэд тавих хязгаарлалтын журмыг нэвтрүүлнэ

Ковид-19 /дэлхий/

Дэлхийн улс орнуудад цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдвар буурахгүй хэвээр байна. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар цар тахлын халдвар Европын улс орнуудад хүйтний улирал ирэхтэй зэрэгцэн идэвхжиж байгаа юм. 

Цар тахлын дэгдэлт эрчимжиж байгаагаас Европын улс орнууд хүн амаа вакцинжуулалтад  идэвхтэй хамрагдахыг уриалан, зарим хязгаарлалтын арга хэмжээгээ сэргээж байна. 

Грект вакцинд хамрагдаагүй байгаа иргэд олон нийтийн газраар явж, ресторан зоогийн газраар үйлчлүүлэхдээ зайлшгүй шинжилгээний бичиг, ПСР-ын сөрөг гарсан бичгээ үзүүлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн вакцинд хамрагдаагүй төрийн болон хувийн байгууллагын ажилтнууд долоо хоногт хоёр удаа өөрийн мөнгөөр тест шинжилгээ өгөх ёстой болсон байна. 

Словенид даваа гарагаас эхлэн шөнийн клубууд хэсэг хугацаагаар хаагдаж, ресторан зоогийн газрууд үдшийн 22 цаг хүртэл ажиллахаар хязгаарлалт тогтоожээ. Түүнчлэн эдгээр газраар үйлчлүүлэхдээ иргэд ковидын паспортоо үзүүлж, вакцин хийлгүүлсэн байх шаардлагатай юм.

Цар тахлын дэгдэлт өндөр байгаа Исландад олон нийтийн газраар явахдаа зайлшгүй амны хаалт зүүж, хоорондын аюулгүй зай баримтлах журам мөрдөгдөж байна. Хэдийгээр энэ улсад вакцинжуулалт өндөр хувьтай байгаа ч эрүүл мэндийн байгууллагууд иргэдээ бустер вакцинд хамрагдахыг уриалж байна. Австрид мөн олон нийтийн