Монголын тухай дэлхий дахинаа

Монгол улсын засгийн газар шинэ коронавирусын халдварын голомт болсон Хятадын Ухань хотоос 30-аад иргэнээ нүүлгэн шилжүүлсэн. Монгол улсын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байгаагаар Ухань хотоос Монголын 31 иргэнээ тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт авчирчээ.

Хятадын Ухань хотод Монгол улсын 33 иргэн байснаас 32 нь оюутан, нэг нь хүүхэд байжээ. Тэгвэл эдгээр иргэдээс 30 том хүн, нэг хүүхдийг Уханиас Улаанбаатарт авчирч, Монголын хоёр иргэн өөрийн хүслээр Хятадад үлджээ.

Ухань хотоос Монголд авчирсан иргэдийг Үндэсний халдварт өвчин судлалын төвд түр байршуулж, зохих шинжилгээ, ажиглалт явуулан, өвчний халдваргүй болохыг нь тогтоосны дараа ар гэрт нь явуулжээ.

Монгол улс Засгийн газрын нөөц хөрөнгөөсөө 53 мянган ам. доллар гаргаж, Хятадын Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар хотод шууд нислэгээр авчирсан байна.  

Эх сурвалж: https://ria.ru