Парламент
Цар тахлын нөхцөл байдлын улмаас иргэд бэлэн мөнгө аль болох гаргахгүй байхыг хичээж эдийн засгийн нөхцөл байдал зогсонги байдалд орох эрсдэл үүссэн. Тийм учраас мөнгөө банкинд хуримтлуулах бус аль болох зах зээлд нийлүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлж байна. Ийм боломж бий болгохын тулд Санхүүгийн зохицуулах хороо санаачлагатай ажиллах шаардлага үүсч байгаагч санууллаа.
ЭЗБХ-ны зарим гишүүд өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороон дээр ажиллалаа.

УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатар иргэд банканд мөнгөө хадгалах бус, зах зээл дээрээс мөнгө олох, арилжаанд чөлөөтэй оролцдог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэйг онцоллоо. Хууль эрх зүйн орчин бий. Одоо гол нь хэрэгжүүлэх ёстой. Тиймдээ ч өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороон дээр ажиллаж байна гэсэн юм.