Монголын тухай дэлхий дахинаа

Куба улс шүд, амны хөндийн эрүүл мэндийг эмчлэх тал дээр дэлхийд тэргүүлдэг. Тэгвэл Монгол улсад үүд хаалгаа нээсэн United Dental Clinic эмнэлэгт Кубаас ирсэн эмч мэргэжилтнүүд ажиллаж, Монголчуудад шүд, амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Кубын шүдний мэргэжлийн эмч нар болох Лида Теран, Роберто Масаси нар Монгол иргэдэд эмчилгээ үйлчилгээ явуулахаар ажиллаж байгаа юм.

1959 онд Кубын хувьсгалын дараа Монгол улсаас 160 гаруй оюутан залуус Эрх чөлөөний арлын зорин шүдний эмчээр суралцаж байжээ. Тэр цагаас хойш Куба улс руу шүдний эмчээр Монгол залуус явж суралцан, өнөөдрийн байдлаар Монгол улсаас 16 оюутан энэ мэргэжлээр суралцаж байгаа юм.