Монголын тухай дэлхий дахинаа

Монголын газар нутгаар дамжин Хятад болон Европын хооронд зорчих ачаа тээврийн галт тэрэгний тоо энэ онд 900-д хүрчээ. Энэ талаар Монголын төмөр замын компани Улаанбаатар хотноо мэдээлэл хийжээ.

“Он гарснаас хойшхи хугацаанд Монголын газар нутгаар Хятад-Европын чиглэлд 900 ачааны галт тэрэг зорчоод байна. Оны сүүлч гэхэд энэ тоо 1300-д хүрнэ гэж албаны мэдээлэлд дурьджээ.

Хятадын засгийн газар “бүс-зам” хөтөлбөрийнхөө хүрээнд Хятадаас Европыг чиглэсэн ачаа тээвэрлэлтийн үйл явцыг ихэд чухалчилж, үүнд улс орон дамнасан транзит тээврийг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж байгаа юм.

2017 онд Монголын нутгаар Хятад-Европыг чиглэсэн 556 ачааны галт тэрэг зорчиж байсан бол 2018 онд 856 болж, 2019 онд энэ үзүүлэлт нэмэгджээ.