Технологи

Хятадын сансрын агентлагийн Марс буюу Улаан гариг дээр буулгасан Чужун аппарат хэвийн ажиллаж, одоогийн байдлаар 400 метр зам туулаад байна. Энэ талаар Хятадын сансрын агентлагаас мэдээлжээ.

Жилийн өмнө, 2020 оны 7-р сарын 23-нд Улаан гариг дээр буусан Чужун ровер нь Марс гаригийг эзэмших Тяньвэнь-1 төслийн хүрээнд судалгаа шинжилгээний ажил явуулж байгаа аппарат юм. Хятад улс нь ЗХУ, АНУ-ын араас Улаан гариг дээр сансрын хөлөг, аппарат буулгаж чадсан 3 дахь улс орон болсон байна. Түүнчлэн Хятад улс Америкийн араас Марс гариг дээр сансрын аппарат буулгаж чадсан хоёр дахь улс орон болсон юм.

Хятадын Чужун ровер жилийн хугацаанд Улаан гаригийн хөрсөн дээр нийтдээ 410 метр зай туулаад байна. Марс гаригийн хөрсөн дээр явагч аппарат нь 1 метр 85 см-ийн өндөртэй, 240 кг жинтэй, 6 дугуйтай аппарат юм. Энэхүү роверын тусламжтай Улаан гарагийн хөрсний дээж авч, химийн дүн шинжилгээ явуулж, цаашлаад Марс гариг дээр одоо болон өмнө нь амьдрал байсан эсэхийг судалж байгаа юм.