Чернобыльд туршилтын галт тэрэг явуулжээ

Технологи

Украины Чернобыльд анхны туршилтын галт тэрэг явж эхэлжээ. Хүн төрөлхтөний техногений хамгийн том осол аваар болсон Чернобылийн цөмийн цахилгаан станцын орхигдсон бүсэд шинэчлэн засварласан төмөр замаар анхны ачаа тээвэр хийсэн байна.

Туршилтын ачаа тээврийн галт тэрэг Чернобылийн цөмийн цахилгаан станцын орхигдсон  бүс рүү хаягдал, боловсруулсан түлш зөөвөрлөх юм. Сэргээн босгосон төмөр замаар Украины Ровненский, Хмельницкий болон Өмнөд Украины цөмийн станцаас боловсруулсан хаягдал түлш зөөвөрлөх юм. Улмаар зөөвөрлөгдсөн хаягдал түлшийг Чернобылийн орхигдсон бүсэд 100 жилийн хугацаагаар булж орхих юм.

Нийтдээ орхигдсон бүсэд төмөр замын 24,5 км хэсгийг сэргээн засварлаж, туршилтын журмаар ачааны галт тэрэг зорчиж эхэлсэн байна. Энэ ажлыг орхигдсон бүс дэх радиацийн аюулгүй байдлын бүхий л дүрэм журмын дагуу явуулжээ.