Энэтхэг Улс “Gisat-1” сансрын хиймэл дагуул хөөргөнө

Технологи-360

Энэтхэг улс дотооддоо бүтээсэн Gisat-1 сансрын хиймэл дагуул амжилттай хөөргөжээ. Сансрын аппаратыг Шриха-рикота дахь сансрын нислэгийн төвөөс хөөргөсөн байна.

Gisat-1 хиймэл дагуул нь геодезийн зураг авах зориулалттай юм. EOS-3 код нэртэй энэхүү сансрын хиймэл дагуул нь 2,268 кг жинтэй, иргэний болон стратегийн зориулалт бүхий гео-хиймэл дагуул юм.

Хиймэл дагуулыг Исро-F10 пуужин зөөгч хөлгийн тусламжтайгаар дэлхийн тойрог замд гаргажээ. Геодезийн зориулалт бүхий сансрын хиймэл дагуулын тусламжтай цаг уурын онц үзэгдэл, усны объект, ХАА-н газар тариалангийн талбайн мониторингийн зураг сэлт авах юм.