Хятад Улс "№7" сансрын хиймэл дагуул хөөргөжээ

Технологи-360

Хятад улс Сичан дахь сансрын нислэгийн төвөөс ээлжит сансрын хиймэл дагуулаа амжилттай хөөргөлөө.

Хятадын сансрын мэргэжилтнүүд энэ удаад холбоо харилцааны туршилтын №7-р сансрын хиймэл дагуулаа хөөргөсөн байна. Хиймэл дагуулыг Сичан дахь сансрын нислэгийн төвөөс пуужин зөөгч Чанжэн-3В хөлгөөр орон нутгийн цагаар 24-ний өдрийн 23 цаг 41 минутад хөөргөжээ.

Сансрын хиймэл дагуул ямарваа сааталгүйгээр дэлхийн тойрог замд, заагдсан өндөрт гарсан байна. Хятадын олон дахин ашиглагдах Чанжен пуужин зөөгч хөлгийн хувьд сүүлийн нислэг 386 дахь нислэг болжээ.