ОУСС дээр ажиллаж байгаа багийн гишүүдийг галын дохиолол сэрээжээ

Технологи

ОУСС дээр ажиллаж байгаа багийн гишүүдийг галын дохиолол сэрээжээ. Оросын “Роскосмос” агентлагийн мэдээлж байгаагаар өглөө эрт ОУСС-ын Оросын талын Звезда сегментад галын дохиолол ажиллажээ.

“Роскосмос”-ын мэдээлж байгаагаар Звезда сегментад аккумулятор цэнэглэх үед галын утааны дохиолол ажиллагаанд оржээ.

Сансрын нисэгчдийн ярьснаар тэдэнд шатсан хуванцарын үнэр үнэртэж, утаа мэдрэгдсэн гэнэ. Улмаар галын дохиоллоо унтрааж, агаараа цэвэршүүлэх арга хэмжээ авчээ.

Станц дээр ажиллаж байгаа сансрын нисэгчдэд ямар ч аюул байхгүй, бүх зүйл хяналтанд байгаа талаар мэдээлжээ.