Японы Хонда Моторс компани өөрийн бүтээгдэхүүнийг интернэтээр борлуулж эхэлжээ

Технологи-360

Японы Хонда Моторс компани өөрийн бүтээгдэхүүнийг интернэтээр дамжуулан борлуулж эхэлжээ. Ингэснээр Хонда Японы автомашин үйлдвэрлэгчдээс анхлан интернэт-худалдаа нэвтрүүлсэн байна. 

Цар тахлын дэгдэлтийн улмаас Японы хэрэглэгчид машин тэрэг авахдаа заавал авто-салоноор үйлчлүүлэлгүй, интернэтээр цахим хэлбэрээр худалдан авалт хийх хүсэлтэй болжээ.

Үүнийг харгалзан үзэж Хонда Моторс компани ирэх сараас эхлэн тусгай вэб-сайт ажиллуулан, интернэтээр хэрэглэгчдэд тухайн машин тэрэгний талаарх мэдээлэл өгч, борлуулалт хийх юм.

Вэб сайтдаа тухайн машины талаарх мэдээллийг дэлгэрэнгүй оруулахаас гадна бүтээгдэхүүн худалдан авах гэрээг мөн хавсаргаж, үйлчлүүлэгчдэд гэрээсээ сонирхсон машин тэргээ худалдан авах боломжийг бүрдүүлэн ажиллах гэнэ.

Америкийн Tesla болон Германы BMW компаниуд Японд өөрийн машинуудаа хэдийнэ интернэтээр дамжуулан худалдаалж эхэлжээ.