Твиттер-ийг үүсгэн байгуулагч Жек Дорси ерөнхий захирлын албан тушаалаас буужээ

Технологи-360

Олон нийтийн цахим сүлжээ болох Твиттер-ыг үүсгэн байгуулагч Жек Дорси компанийхаа ерөнхий захирлын албан тушаалаас буужээ. Дорси энэ талаараа өөрийн твиттер хуудсан дээрээ бичсэн байна. 

Жек Дорси компанийнхаа тэргүүний албан тушаалаас бууж байгаа тухайгаа твиттерт бичихдээ “Цаг нь болсон учраас би компанийнхаа ерөнхий захирлын суудлыг орхихоор шийдлээ” гэсэн байна. Түүнчлэн Дорси түүний албан тушаалыг компанийх нь техникийн албаны захирал Параг Агравал үргэлжлүүлэн хаших болно гэжээ.

Олон нийтийн цахим сүлжээ болох Твиттерыг Америкийн Odeo компанийн ажилтнууд болох Дорси, Ноа Глассом, Эван Уильямс болон Биз Стоун нар хамтран байгуулсан юм. Твиттер жиргээнд хамгийн анхны мэдээллийг Дорси 2006 оны 3-р сарын 21-нд бичиж байжээ.

2021 оны 3-р сард тэрээр өөрийн анхны жиргээ бүхий мэдээллээ дуудлага худалдаанд оруулж 2,9 сая доллараар зарж байсан юм. Дорси компанийхаа ерөнхий захирлаар 2006-2008 онд ажиллаж, 2015 онд эргэн ирж байжээ.

Форбс сэтгүүл Дорсигийн хөрөнгийг 11,8 тэрбум гэж тооцдог байна. Твиттер олон нийтийн сүлжээг 2021 оны 3-р улирлын байдлаар дэлхий даяар дунджаар 211 сая хүн өдөр тутамдаа ашигладаг гэсэн тооцоо гарчээ.